Товч танилцуулга

Танилцуулга

Төгссөн сургууль, мэргэжил
1989 он
МУИС-ийн дэргэдэх Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 дугаар анги
1994 он
МУИС-ийг физикийн ухааны бакалавр
1995 он
МУИС-ийг физикийн ухааны магистр
1997 он
Италийн Триест хотын Олон Улсын онолын физикийн төвд их энергийн физикээр диплом хамгаалсан
2002 он
АНУ-ын Хойд Каролинагийн Улсын Их сургуульд физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан
Ажилласан байдал
1997 - 1998 он
МУИС-ийн Онолын физикийн тэнхимд багш
2002 - 2004 он
АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа Ливерморийн үндэсний хүрээлэнд судлаач
2008 - 2010 он
АНУ-ын Станфордын Их сургуулийн Олон улсын аюулгүй байдал, хамтын ажиллагааны төв, Станфордын Их сургуулийн Олон улс бодлого судлалын тэнхимд багш
2009 - 2010 он
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга
2010 - 2011 он
Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд
2012 он
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөх
2014 - 2016 он
Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академийн захирал
2016 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Гадаад хэл
  • Англи
  • Итали
Шагнал
  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Байгаль орчны тэргүүний ажилтан
  • Газрын тосны тэргүүний ажилтан
  • Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

Агваанлувсангийн Ундраа нь Физикийн шинжлэх ухааны докторын зэрэг Америкийн Нэгдсэн Улсын Хойд Каролина мужийн Их сургуульд хамгаалсан, Монгол Улсын Их сургуулийг физикийн ухааны бакалаврын болон магистрын зэргээр дүүргэж, мөн Итали улсын Триэстэ хотын Онолын физикийн олон улсын төвийн дипломын зэргийг эзэмшсэн байна.

Өөрийн эрдэм шинжилгээний ажлын хүрээнд Лаурэнс Ливермор үндэсний лабораторид судалгаа явуулж, Стэнфордын Их сургуулийн Олон улсын бодлого судлалын хөтөлбөрийн үеэр эрчим хүчний бодлогын чиглэлээр багшилж байв. Тэрбээр одоогоор Стэнфордын Их сургуулийн Олон улсын аюулгүй байдал, хамтын ажиллагааны төвийн гишүүнчлэлтэй.

Мөн тэрээр эх орондоо эргэн ирээд Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөхийн албан тушаалыг тус тус хашиж байсан туршлагатай юм. Доктор А.Ундраа нь 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Монгол Ардын Намын дэргэдэх тинк танк байгууллага болох “Сургалт, Судалгаа, Пи-Ар, Мониторингийн Стратеги Академи”-ийн захирлаар ажиллаж байсан юм.

Түүнчлэн Азийн 21 удирдагчдын нэгээр нэрлэгдсэнээс гадна “Монгол дахь АНУ-д төгсөгчдийн холбоо”-ны хүндэт тэргүүн, “Эмэгтэй Захирлуудын Нийгэмлэг”-ийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч, тэргүүн юм.

2016 онд 67 дугаар тойрог буюу Баянгол дүүргийн 1,2,3,4,20 дугаар хорооноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон одоо Улсын Их Хурал дахь Нийгмийн Бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байнгын хороо болон Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хороонд тус тус харьяалагдан ажиллаж байна. Мөн Монгол-Италийн парламентын бүлгийн дарга, Монгол-АНУ-ын парламентын бүлгийн орлогч даргын албыг тус тус хашиж байна.